НМХГ-ын даргыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2013.06.28-нд нийтлэгдсэн

НМХГ-ын даргыг томиллоо

Засгийн газар бүрэлдэн ажилласан 10 сарын хугацаанд бүтэц, бүрэлдэхүүний хувьд хүлээлтийн байдалтай байгаа газар бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Тус байгууллагын дарга түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж буй юм. МХЕГ-ыг тарааж, мэргэжлийн яам агентлагийнх нь дэргэд хуваарилна гэж нэг хэсэг яригдаж байгаад намжсан. Одоогоор тус байгууллагад бүтцийн шинэчлэл хийх эсэх нь тодорхойгүй байна. Өчигдрийн байдлаар  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргыг албан ёсоор томилжээ. Тус байгуулллагын шинэ даргаар М.Ням-Очирыг томиллоо. Тэрээр НМХГ-ын дэд дарга, даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан нэгэн аж. Өчигдрөөс түүнийг албан ёсоор томилон, ажлыг нь өгчээ.

М.СУРА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж