Жонн Ленноны захидлууд дэлгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Жонн Ленноны захидлууд дэлгэгдлээ

Их Британийн домогт "Битлз" хамтлагийн гишүүн агсан Жонн Ленноны захидлыг эмхтгэн ном болгох гэж байна.

Хөгжимчний бэлбэсэн гэргий Йоко Оно түүнийг нас барснаас нь хойшхи 30 гаруй жилийн хугацаанд анх удаа хувийн захидлуудыг нийтлэхийг зөвшөөрчээ. Жонн Ленноны төрөл төрөгсөд, анд нөхөд, хэвлэлүүд болон янз бүрийн байгууллага, хуульчдад бичсэн захидлууд уг номд багтах юм.

Энэ номыг хэвлэх эрхийг авсан "Little Brown" компанийн төлөөлөгч "Эдгээр нь ухаалаг, уянгын сэтгэл догдлуулам захидлууд" гэжээ. Захидлуудыг оны дараалаар нь нийтэлж Ж.Ленноны үсгийн хэлбэр, зурсан зургуудыг нь дууриалгаж дүрслэх аж.

Ном орох материалуудыг Йоко Оногийн архиваас авахаар болжээ.

С.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж