Софи хотын жагсагчид парламентын ажлыг саатуулав

Хуучирсан мэдээ: 2013.06.27-нд нийтлэгдсэн

Софи хотын жагсагчид парламентын ажлыг саатуулав

Засгийн газрыг огцруулж, ээлжит бус сонгууль явуулахыг шаардсан мянга орчим жагсагчид парламентын орох хаалгыг хааснаас хуралдаан нь тасарчээ. Парламентын спикер тэдний шаардлагыг хүлээн авахгүй гэлээ.

Парламентын ээлжит бус сонгуулиас зургаан долоо хоногийн дараа Болгарт улс төрийн шинэ хямрал үүслээ. Засгийн газрыг огцруулахыг шаардсан мянга гаруй хүн өчигдөр парламентын байрны өмнө цугларч, улаан лооль шидлэн "Мафи!", "Авлига!" и "Огцролт!" гэсэн уриа хашгирч байлаа. Тэд парламентын байрны үүдийг хаасан байснаас ерөнхий сайдын орлогчийг томилох парламентын хуралдаан тасалджээ. Мөн оройн нь хэдэн мянган жагсагчид гудамжинд жагсаал хийжээ. Парламентын дарга Михаил Миков эсэргүүцэл гаргагчдад хандан хатуухан үг хэлээд дахин сонгууль явуулах тэдний санааг хүлээн авахгүй гэсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж