Японы хэсэг эрдэмтэд уснаас цацраг идэвхт хэсгүүдийг шингээх тусгай бодис
гарган авсан тухай Каназавагийн Их Сургуулийн профессор Томихис Ота мэдэгдлээ.
Эрдэс бодисын энэ нэгдэл уснаас йодын изотоп, цези болон стронци зэрэг цацраг идэвхт бодисыг шингээх
юм. Байгалийн цеолитын төрлийн эрдэс бодис хүрээлэн байгаа орчноос цацраг
идэвхт болон хорт бодисыг шингээх чанартай байдаг аж. Энэ шинж чанарыг ашиглан
эрдсийн нэгдлийг гарган авчээ. Эрдэмтдийн хийсэн туршилтаар 100 мл усанд 1,5 гр
бодис уусгахад усан дахь цезийг бүрэн шингээсэн байна.
Фукушимагийн АЦС-ын хавьд 67 мянган тонн ус цацраг идэвхт бодисыг их
хэмжээгээр агуулж байгаа юм. Профессор Ота шинэ бодисоор станцын ойр орчмыг
цацраг идэвхт бодисоос ангижруулна гэж үзэж байгаа бөгөөд хүнсний бүтээгдэхүүн
болон үйлдвэрлэлд ашиглаж болно гэжээ.
Н.Тунгалаг