Концерт үзэж байгаа гишүүд хуралдаа сууна уу?

Хуучирсан мэдээ: 2013.06.27-нд нийтлэгдсэн

Концерт үзэж байгаа гишүүд хуралдаа сууна уу?

Ийм нэгэн ажил хэрэгч зарыг УИХ-ын дарга З.Энхболд талархлын концертын тайзнаа хэлж олныг алмайруулав. Уг нь үзэгчид хайртай хамтлаг, дуучдаа хараад уярлын байдалтай, таг догдлоостой сууцгааж байсан юм. Мэдээж тэдэн дунд УИХ-ын гишүүд ч байсан. Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд тайзнаа гарч “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөрөв хоногийн өмнө энэ индэр дээрээс өрөөгөө хайж төөрч будилахгүйгээр ажлаа эхэлнэ гэж амлаж байсан. Би сая өрөөгөөр нь орлоо. Үнэхээр өрөөндөө сууж байна” гэхчилэн ёслолын аястай хэдэн үг хэлснийхээ дараа “За ингээд концерт үзэж байгаа УИХ-ын гишүүдийг хуралдаа суухыг хүсч байна. Бид сонгуулийн маргааш ч ажлаа яс хийнэ гэж амласан. Хэлсэндээ хүрцгээе” гэсэн ажил хэрэгч зарыг түгээж амжлаа. Өнөө өглөөний УИХ-ын чуулганы танхимд АН-ын гишүүд баяраа тэмдэглээд цөөн ирэх байх гэж таамаглаж байсан бол  харин ч эсрэгээрээ МАН-ынхан тун цөөн харагдсан. Ялсан ч, ялагдсан ч ард түмнээ төлөөлөх их үүргээ умартаж болохгүй гэдгийг АН-ынхан харуулав. Үдээс хойш ч спикерийн зар хүчтэй нөлөөлж АН-ынхан хуралдаа суусан харагдана.

А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж