@Erdenezuu Monastery Baasansuren
Бид биеэрээ ямар нэг үйлдэл хийхгүй гэвэл тэвчиж чадна. Мөн үгээ цэгнэж хянаж
чадна. Бодлоо хянаж харин чаддаггүй. Бодохгүй гэж байгаа нь хүртэл бодол
байдаг. Зөвхөн нэг зүйлийг алдахгүй бодъё гэхээр нэг мэдэхэд л өөр зүйл
бодчихсон явж байдаг. Орондоо ороод унтъя гэхээр бодол таныг унтуулахгүй дарангуйлж
эхлэдэг. Бодол бидний хаан бид түүний боол болчихсон байдаг. Бодол яаж орж
ирээд яаж таныг дарамталж байдгийг бид анзаардаггүй. Стресс бүгд бодол байдаг.
Хүмүүс бодлоос зугтаж архи уух нь элбэг тохиолддог. Бодол үргэлжилсэн төлөвтэй
байдаг. Нэг зүйлээс сэдэл аваад үргэлжилэн маш олон зүйл бодчихсон явж байдаг.
Уг нь бол та өөрөө боддоггүй. Бодол өөрөө харваж орж ирдэг. Бид бодохгүй гэхээр
өөрөө алга болчих юм шиг ойлгодог тийм биш. Бодол үгүй бол харин ч та
жинхэнээсээ оршиж эхлэх болно. Хүссэн үедээ бодоод хүсээгүй үедээ боддоггүй
болчих юмсан.