Хөлбөмбөгийн ертөнцийн баячууд

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн ертөнцийн баячууд

Хөлбөмбөгийн спортын дэлхийн хамгийн өндөр цалинтай тоглогчдын жилийн орлого хэдэн саяас давдаг. Тэд дуртай зүйлээ хийж, хөгжөөн дэмжигчдээ баясгаж, хөлбөмбөг тоглосныхоо төлөө долоо хоногт авдаг цалин нь дундаж цалинтай /300 мянган төгрөг/ монгол эрийн жилийн цалингаас 100 дахин их гэж бодохоор үнэхээр шударга бус ч юм шиг. Олон зүйл нуршаад яахав, тэдний ертөнцтэй танилцъя.

Хамгийн өндөр цалинтай тоглогчид:

1. Криштиан Рональду /Португаль, Реал Мадрид/ – 346 мянган ам.доллар
2. Златан Ибрахиович /Швед, Барселона/ – 320 мянган ам.доллар
3. Лионель Месси /Аргентин, Барселона/ – 280 мянган ам.доллар
3. Самуэль Эту /Камерун, Интер Милан/ – 280 мянган ам.доллар
5. Кака /Бразил, Реал Мадрид/ – 266 мянган ам.доллар
6. Эммануэль Адебайор /Того, Манчестер Сити/ – 226 мянган ам.доллар
6. Карим Бензема /Франц, Реал Мадрид/ – 226 мянган ам.доллар
8. Карлос Тевез /Аргентин, Манчестер Сити/ – 212 мянган ам.доллар
9. Жон Терри /Англи, Челси/ – 200 мянган ам.доллар
9. Фрэнк Лампард /Англи, Челси/ – 200 мянган ам.доллар
9. Тьерри Анри /Франц, Барселона/ – 200 мянган ам.доллар
9. Хави /Испани, Барселона/ – 200 мянган ам.доллар
9. Роналдиньо /Бразил, АС Милан/ – 200 мянган ам.доллар
9. Стивен Жеррард /Англи, Ливерпуль/ – 200 мянган ам.доллар
15. Дани Альвес /Бразил, Барселона/ – 186 мянган ам.доллар
16. Михаэль Баллак /Герман, Челси/ – 174 мянган ам.доллар
16. Раул /Испани, Реал Мадрид/ – 174 мянган ам.доллар
16. Рио Фердинанд /Англи, Манчестер Юнайтед/ – 174 мянган ам.доллар
16. Коло Туре /Зааны ясан эрэг, Манчестер Сити/ – 174 мянган ам.доллар
20. Уейн Рүүни /Англи, Манчестер Юнайтед/ – 160 мянган ам.доллар

Английн хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн баян тоглогчид:

1. Дэвид Бэкхэм – 125 сая фунт стерлинг
2. Майкл Овен – 38 сая фунт стерлинг
3. Уейн Рүүни – 35 сая фунт стерлинг
4. Рио Фердинанд – 30 сая фунт стерлинг
5. Рьян Гиггс – 24 сая фунт стерлинг
6. Михаэль Баллак – 22 сая фунт стерлинг
7. Фрэнк Лампард – 21 сая фунт стерлинг
8. Стивен Жеррард – 20 сая фунт стерлинг
9. Жон Терри – 18 сая фунт стерлинг
10. Дидье Дрогба – 16 сая фунт стерлинг

Английн төдийгүй дэлхийн хамгийн чинээлэг хөлбөмбөгчдийн жагсаалтад Английн шигшээ баг болон “Манчестер Юнайтед” клубын довтолгооны гол хүчин болсон авьяаслаг Уейн Рүүни долоо хоногийн 104 мянган фунт стерлингийн цалингаасаа гадна ямар салбараас, ямар эх үүсвэрээс түрийвчээ зузаатгадаг болохыг сонирхвол:
Долоо хоног бүр 104 мянган фунтын цалин авахаас гадна тэр “Coca-Cola” компанитай дөрвөн жилийн гэрээ байгуулж, 600 мянган фунтын хөлс авдаг. Дээр нь компьютер тоглоомын “Electronic Arts” фирмээс хагас жил тутамд 118.689 фунт, “Nike” фирмийн хадаастай гутал өмссөнийхөө шанд тус компаниас жил бүр нэг сая фунтын орлого олдог ажээ. Түүнчлэн хэвлэлийн “Harper Collins” компанитай 12 жилийн хугацаатай таван номын гэрээ байгуулж, 5 сая фунтын зохиогчийн эрхийн шагнал хүртжээ.

Харин алдарт хөлбөмбөгч маань тэр их мөнгөө юунд зарцуулдаг вэ?

Рүүни хайрт бүсгүй Колинтайгаа Италийн Ривьерад таван сая фунтээр тансаг хурим хийсэн. Дээр нь Нью-Йоркийн үнэт эдлэлийн “Jacob&Co”-гоос нэг сая гаруй фунтын үнэтэй хуримын бэлзэг худалдан авчээ. Харин өдгөө хосуудын амьдарч буй Чешайэрийн Престбюри дэх тансаг харш нь 4.25 сая фунтын үнэтэй. Тэд мөн Флорида мужийн Порт Шарлоттод 320 мянган фунтын үнэтэй байшин, Барбадост зургаан унтлагын өрөө бүхий 5 сая фунтын үнэтэй тансаг эдлэнтэй юм. Үл хөдлөх хөрөнгөөс гадна Рүүни сүүлийн загварын Lamborghini, Mercedes SLK, мөнгөлөг өнгөтэй Range Rover, Bentley Continental GT, Aston Martin Vanquish S зэрэг тансаг автомашины цуглуулгатайн дээр түүний бульдог нохой нь л гэхэд френч мастифф үүлдрийн 2500 ам.долларын үнэтэй ажээ.

Хамгийн баян дасгалжуулагчид:

1. Луиз Фелипе Сколари /Узбекийн Бунёдкор/ – 15 сая фунт
2. Жозе Моуриньо /Италийн Интер Милан/ – 10.2 сая фунт
3. Фабио Капелло /Английн шигшээ баг/ – 7.9 сая фунт
4. Сэр Алекс Фергусон /Английн Манчестер Юнайтед/ – 6.8 сая фунт
5. Карло Анчелотти /Английн Челси/ – 5.4 сая фунт
Хамгийн баян клубууд /2010 оны Deloitte-оос гаргасан судалгаагаар/:
“Реал Мадрид” /Испани/ – 341.9 сая фунт
“Барселона” /Испани/ – 311.7 сая фунт
“Манчестер Юнайтед” /Англи/ – 278.5 сая фунт
“Баейрн Мюнхен” /Герман/ – 246.6 сая фунт
“Арсенал” /Англи/ – 224 сая фунт
“Челси” /Англи/ – 206.4 сая фунт
“Ливерпуль” /Англи/ – 184.8 сая фунт
“Ювентус” /Итали/ – 173.1 сая фунт
“Интер Милан” /Итали/ – 167.4 сая фунт
“АС Милан” /Итали/ – 167.4 сая фунт

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж