Луккун гацаа нь Шинжиан-Уйгурын нийслэл Урумчи хотоос зүүн өмнөд зүгт ойролцоогоор 200 км-ийн зайтай оршдог аж.
Үүнээс өмнө өнгөрсөн дөрөвдүгээр сард Шинжиан-Уйгурын Кашгар хотод уйгурууд бослого гаргасны улмаас 21 хүн амь үрэгдсэн байна.
Хятадын харъяа Шинжиан Уйгарын өөртөө засах оронд энэ мэт бослого үймээн гарах нь элбэг бөгөөд Уйгур үндэстнүүд болон Хятадуудын хооронд байнга зөрчил мөргөлдөөн гардаг байна. Уйгаруудын зүгээс өөрсдийн хэл соёл, бүс нутгийн хараат бус байдлын төлөө тэмцсээр байгаа юм. Харин Хятадын удирдагчид газрын тос, байгалийн хийн арвин нөөцтэй Шинжиан-Уйгарын бүс нутаг дахь хяналтаа алдахгүй байхыг эрмэлздэг байна. Түүнчлэн тус бүс нутагт нүүрсний чамгүй нөөц илрээд байгаа ба Хятадын зүгээс удахгүй олборлолт явуулахаар төлөвлөж байгаа гэнэ.