
Сонгуулийн өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг зөрчил, гомдол, мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэх хяналт тавих арван хүний бүрэлдэхүүнтэй болон нийслэлийн дүүргүүдийг хариуцан ажиллах 18 хэсэг байгуулж ажилласан байна. Мөн улсын хэмжээнд санал авсан 1896 хэсгийн хороонд цагдаагийн 2673 алба хаагч бэлэн байдалд ажиллан гэмт хэрэг, зөрчил гарахаас сэргийлжээ.
Д.ЖАРГАЛ