
Хүн амын тооллогын олон улсын 26 дугаар бага хурал өнөөдөр “Блью скай” цамхагт эхэллээ. Монголд хоёр дахь удаа болж буй уг хурлыг Америк, Ази номхон далайн орнуудын үндэсний тооллого, статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг Үндэсний статистикийн хороо, АНУ-ын Өрнө дорно төвтэй хамтран зохион байгуулж буй бөгөөд маргааш үргэлжлэх ажээ. Олон улсын хурлын нээлтэд УИХ ын гишүүн, Нийгмийн бодллого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын Дэд сайд Э.Тамир, Америк, Ази номхон далайн орнуудын үндэсний тооллого, статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Франк Витрано болон албаныхан оролцсон байна. Олон улсын хурлаар хоёр өдрийн туршид хүн амын тооллого хийх, мэдээлэл, дүн шинжилгээ нийтэд хэрхэн хүртээх талаар олон туршлага солилцох юм байна.
У.БОЛОР