Европын холбоо ХАА-н шинэчлэлээ эхлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2013.06.27-нд нийтлэгдсэн

Европын холбоо ХАА-н шинэчлэлээ эхлүүлж байна

Хөдөө аж ахуйн салбарын өргөн цар хүрээтэй шинэчлэлийг Европын холбоо эхлүүлж байна. Энд гол анхаарлыг экологийн асуудалд чиглүүлсэн ба жижиг үйлдвэрүүд илүүтэй анхаарч байгаа ажээ.

Европын холбооны Хөдөө аж ахуйг сайд нар салбарын шинэчлэлийн хэлбэр хэмжээний талаар тохиролцоонд хүрчээ. Тэдний тохиролцоо нь Европын парламенттай хийсэн зөвшилцөл болсон байна. Зургадугаар сарын 26-нд сайд нарын хурлаар экологийн асуудалд анхаарлаа хандуулж, жижиг үйлдвэрлэгч нарт илүү мөнгө хүртээхээр шийджээ. Европын холбоог тэргүүлж буй Ирландын Хөдөө аж ахуйн сайд Саймон Коувени хэлэхдээ олон асуудлууд нээлттэй хэвээр үлдсэн гэлээ. Гэсэн ч Брюссель үлдсэн асуудлуудаар тохиролцоог ойрын хугацаанд хийнэ гэсэн найдлагатай байна.

Тухайлбал, сахарын үнийн дээд хил маргаантай хэвээр байна. Түүний үнэ нь өндөр байгаа нь үйлдвэрлэгч нарын баяр, нарийн боовчдын толгойн өвчин болоод байгаа юм. Европарламент тэр хэмжээг 2020 он хүртэл хэвээр байлгахын төлөө ихэд чармайж байна. Шинэчлэлийг явуулах арга замын талаар хэлэлцээр үргэлжлэх ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж