
“Гала” хамтлагийн экс гишүүн, дуучин Ану буюу Уранхолбоо охинтой болжээ. Тэрээр хориод хоногийн өмнө “Гурван гал” эмнэлэгт амаржсан бололтой. Олон залуустай нэр холбогдож, олон эрсийн хайрыг булааж явсан дуучин бүсгүй үргэлж анхаарлын төвд байдаг ч энэ удаа ээж болсноо хэвлэлийнхнээс ихэд нууцалж чаджээ. Тэр байтугай Ануг ээж болгосон сүйт залуугаа ч тэр олны анхааралд хараахан авчраагүй байна.
Э.ТЭКҮ