ТҮЦ машинаас юу авч болох вэ?

Хуучирсан мэдээ: 2013.06.27-нд нийтлэгдсэн

ТҮЦ машинаас юу авч болох вэ?

ТҮЦ гэхээр танд автобусны зогсоол болон байшин барилгын булан бараадан байршсан мини дэлгүүр санагдаж байна уу. Тэгвэл энэ удаагийн ТҮЦ бол Төрийн үйлчилгээний цахим машин юм шүү. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас иргэдэд үйлчлэх “Төрийн үйлчилгээний цахим машин”-ыг ашиглалтад оруулаад удаaгүй байна. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, хөнгөвчилсөн гэх энэхүү “ТҮЦ машин”-ыг “Төрийн түгжрэлгүй үйлчилгээ” төслийн хүрээнд бий болгоод байгаа юм. Харин уг машинаас ямар ямар үйлчилгээ авч болох талаарх дэлгэрэнгүй мэдээлэлийг хүргэж байна.

Иргэний бүртгэлийн үйлчилгээ:

  1. Санал хүсэлт, өргөдөл гомдол
  2. Төрсөний бүртгэлийн лавлагаа
  3. Иргэний үнэмлэхний лавлагаа
  4. Оршин суугаа хаягийн тодорхойлолт
  5. Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа
  6. Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа


Татварын Ерөнхий Газраас:

  1. ААН-ын орлогын албан татварын лавлагаа
  2. Хувь хүний орлогын албан татварын лавлагаа
  3. Цахилгааны төлбөр
  4. Монгол шуудан компанийн өдөр тутмын бүх төрлийн сонин захиалгаас гадна, үүрэн холбооны операторууд, кабелийн телевиз, IP телевизүүдийн үйлчилгээ төлбөр тооцооны үйлчилгээ, бусад яам, агентлагын лавлагаа, мэдээллийг тус тус хүргэх аж.

Энэ жил болон ирэх 2014 онд нийтдээ 74 ширхэг “ТҮЦ машин”-ыг байршуулах ажээ. Эдгээрийн 36-г нь Улаанбаатар хотод, 38-г нь аймгийн төвүүдэд суурилуулах юм байна. Харин Ерөнхий сайдын багцын 50 тэрбум төгрөгөөс  Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг хороонд 78 ширхэг, аймгийн төвүүдэд 42 ширхэг ТҮЦ машин нэмж байршуулахаар болсон бөгөөд улсын хэмжээнд нийт 230  “ТҮЦ машин” иргэдэд үйлчилгээ үзүүлэх гэнэ.

“ТҮЦ машин”-ныг хэрхэн хэрэглэх вэ?

Хэрэглээ маш энгийн иргэн иргэний цахим үнэмлэхээ зааврын дагуу машинд хийхэд дэлгэц дээр хүссэн мэдээлэл, лавлагааг авах цэс нээгдэнэ. Цэсийг дарснаар дэлгэцэн дээр таны хүссэн  лавлагаа мэдээлэл гарч ирнэ. Тэр үед лавлагаа, мэдээллийн хураамж болох 500-1000 төгрөгийг машинд хийнэ. Машины доод хэсгээс гарч ирэх тасалбарыг аваад хадгалах шаардлагатай. Учир нь уг тасалбар таны мэдээллийг хэвлэсэн үнэт цаасны хамт байснаар албан ёсны баримт болох ажээ. Мөн бэлэн мөнгөгүй яваа бол банкны цахим картаа ашиглан төлбөр тооцоо хийж болох гэнэ.



Одоогийн байдлаар Улаанбаатарт байршуулаад байгаа “ТҮЦ машин”-ы байршлыг танилцуулъя.  

“ТҮЦ МАШИН”-ны байршил:

Баянзүрх дүүрэг

  1. 14-р хороо Сандэй худалдааны төв, Сандэй Плаза ХХК
  2. 18-р хороо Офицеруудын ордон
  3. 23-р хороо Хужирбулан /Дэлгүүр, үйлчилгээний газар/ Эрхэм-Бүрд ХХК

Баянгол дүүрэг

  1. 7-р хорооТөв вокзал

Сонгинохайрхан дүүрэг

  1. 20-р хороо Орбитын эцэс /Дэлгүүр, үйлчилгээний газар/, Зүүн-Алдар ХХК
  2. 11-р хороо Хөтөлийн буудал /Дэлгүүр, үйлчилгээний газар/, Томмянган ХХК
  3. 16-р хороо 32-ын буудал, Миний дэлгүүр, Сонгино Хангай ХХК
  4. 31-р хороо СХД-ийн 31-р хорооны байр, СХД-ийн 31-р хороо

Сүхбаатар дүүрэг

  1. 12-р хороо32-ын тойрог, Номин худалдааны төв, Номин тав трейд ХХК
  2. Мэдээлэл технологийн үндэсний парк
  3. 1-р хорооТөв шуудан, Монгол Шуудан ТӨХК


Хан-Уул дүүрэг

  1. 2-р хороо Хан-Уул дүүргийн  үйлчилгээний төв, Мөнх суврага ХХК
  2. 10-р хороо Чингис хаан ОУНО-ны буудал
  3. 8-р хороо Яармагийн дэнж /Дэлгүүр, үйлчилгээний газар/, Татаал Трейд ХХК

Чингэлтэй дүүрэг

  1. 11-р хороо 17-ын дэлгүүр, Тэлмэн-Импекс хоршоо
  2. 4-р хороо Тэнгис кино театр, Улаанбаатар Синема ХХК
  3. 18-р хороо 7-н буудлын эцэс, худалдааны төвд тус тус байршиж байгаа аж.

Д.ЦЭЭПЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж