“Цагдан хорих” төв ашиглалтад орлоо

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

“Цагдан хорих” төв ашиглалтад орлоо

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, дөрөвдүгээр цахилгаан станцын урд  шинээр баригдсан “Цагдан хорих төв” өнөөдөр ашиглалтад оржээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2007 оны наймдугаар сараас эхэлсэн барилгын ажлын гүйцэтгэл өнгөрсөн долоо хоногт  дууссан тул “Ганц худаг” дахь урьдчилан саатуулах төвд хоригдож буй  сэжигтнүүдийг тун удахгүй нүүлгэн шилжүүлэх юм байна. Эл “Цагдан хорих” анги нь нийт  394 өрөөнд 1000 сэжигтнийг ганцаарчилсан болон хоёр, дөрвөөр нь байрлуулахаар төлөвлөжээ. Мөн сахилгын тусгаарлах байр 14, өлсгөлөн зарлагчдыг тусгаарлах байр 10, шүүх прокурор, өмгөөллийн байгууллагын ажилтнуудын ажил үүргээ явуулах 24 өрөө тасалгаа бүхий нийт  18.800 м2 ашигтай талбайтай аж. Түүнээс гадна сэжигтэн, яллагдагчийг  хүлээн авч эмчлэх зориулалт бүхий 120 хүний ортой иж бүрэн тоноглогдсон эмнэлэг ч бий гэнэ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж