
“Sweetymotion” хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат . Монголдоо бие даасан тоглолтоо хийх гэнэ. Тэрбээр ирэх намар уран бүтээлийн тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа аж. Тоглолтод түүний “Цагаан, хар, цагаан”, “Immortality” цомогт багтсан төгөлдөр хуурын уран бүтээлээс гадна “Чинбаа” цомогт орсон дуунаас эгшиглэх юм. Мөн сонгодог хөгжмийн болон үндэсний оркестр тоглолтод оролцох бөгөөд рок попын дуучид ая дуугаар мэндчилгээ дэвшүүлэх гэнэ.
Мэдээж түүний тоглолтод “Sweetymotion” хамтлагийн тоглолтод оролцсон АНУ-ын чадварлаг хөгжимчид уригдан оролцох юм. Энэ талаараа төгөлдөр хуурч Б.Чинбат өөрийн Facebook хуудсандаа “Би Монголдоо удахгүй тоглолтоо хийхийг зорьж байна. Яг хэзээ гэдгийг нь удахгүй шийднэ. Ямар ч байсан энэ ондоо багтах болов уу” хэмээн бичжээ.
М.Дөл