Санал хураалт дууслаа

Хуучирсан мэдээ: 2013.06.26-нд нийтлэгдсэн

Санал хураалт дууслаа

Монгол
Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 22.00 цагт өндөрлөж,
хэсгийн хороод хаалгаа барилаа. Хуульд зааснаар санал хураах ажиллагаа
өглөөний 07.00 цагт эхэлсэн юм. Гэхдээ цагийн зөрүүнээс шалтгаалж Увс,
Ховд, Баян-Өлгий аймагт санал хураалт 08.00 цагт эхэлсэн тул санал авах
ажиллагаа 23.00 цагт өндөрлөнө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд
нийт 1.856,190 сонгогч саналаа өгөхөөр бүртгэгдсэнээс Сонгуулийн ерөнхий
хорооноос 19.30 цагт өгсөн мэдээллээр нийт саналаа өгсөн сонгогчийн ирц
57.73 хувьд хүрээд байсан. Ээлжит мэдээллийг одоо 22.30 цагт өгнө.
Ингэхдээ 21.00 цагийн байдлаарх сонгогчийн ирцийн мэдээг өгөх юм.

Мөн
онцлоход, Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс гадаадад амьдарч буй
монголчуудын саналыг тоолох ажиллагааг 22.00 цагт өөрийн байрандаа
эхлүүлж байгаа юм. Энэхүү санал тоолох ажиллагааг нээлттэй хийнэ.

Г.ДАРЬ





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж