
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг онцлог нь анх удаа автомат машинаар санал тоолно. Сонгуулийн үйл явцыг ажиглахаар гадаадын 35 орны ажиглагчид Монголд хүрэлцэн ирээд байна. Мөн энэ удаагийн сонгуулийг гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд анхаарал тавин сурвалжилж байгаа юм.
Эрхэм уншигч та саналаа өгөөгүй бол яг одоо харьяа дүүргийн хэсгийн хороондоо очиж сонгох эрхээ эдэлнэ үү.
Б.СҮХ