“Их дуулга”-ын оны дөрвөн цувралын эхний болон сүүлийнх Австрали, Америкийн нээлттэй тэмцээнүүд хатуу хучилттай тайлбайд болдог бол Францын нээлттэй тэмцээн шороон талбай дээр болдог. Харин албан бус дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэгдэг “Уимбльдон” зүлгэн талбай дээр болдгоороо онцлогтой. “Уимбльдон”-ы зүлгэн талбайг Их Британийн Йоркшир гүнлэгт тусгайлан мэргэжлийн хүмүүс арчилж ургуулдаг байна.
1887 оноос эхтэй “Уимбльдон”-ы нэг онцлог бол оролцож буй теннисчид бүгд цагаан хувцастай тоглодог. Мөн үзэгчид хоёр долоо хоногийн турш хэдэн тонн гүзээлгэнэ иддэг.
Энэ жилийн тэмцээн эхлээд удаагүй байгаач ганцаарчилсан төрлийн эхний тойргуудад сонирхолтой тоглолтууд өрнөсөн. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн эхний тойрогт Испаний Рафаэль Надаль ялагдал хүлээсэн нь их дуулиан болж буй. Тус тэмцээний тавд эрэмбэтэй, 2010, 2012 оны цомын эзэн Надаль эхний тойрогт чансаагаар 100-аас хол давах Белги теннисчид ялагдсан нь тус тэмцээний эхний сенсааци байлаа. Мөн эмэгтэйчүүдийн эхний тойрогт тэмцээний тавд эрэмбэтэй Италийн Сара Эррина ялагдал хүлээсэн нь оролцож буй теннисчид зөвхөн "Уимбльдон"-нд ямар ч теннисчин муу бэлтгэлтэй оролцдоггүйг харуулж байна.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн 128 теннисчин дунд ОХУ-аас найман бүсгүй багтсан. Гэтэл тэмцээний нэгдүгээр тойрогт тэднээс дөрөв нь хоёрдугаар тойрогт шалгарлаа. Тэмцээний аравт эрэмбэтэй Мария Кириленко, 13-т эрэмбэлэгдсэн Надия Петрова нарын шилдэг теннисчид учраагаа барсангүй. Түүний араас 21-т эрэмбэтэй Анастасия Павлюченко, Нина Братчикова нар ч ялагдал хүлээсэн байна. Дээрх теннисчдийн хувьд одоо хосын төрөлд л хамаг хүчээ гаргах нь.
Харин хоёрдугаар тойрогт шалгараад буй Елена Виснина тэмцээний 23-т эрэмбэтэй Сабине Лицискитэй, Олга Пушкова Австралийн Саманта Стосур нарын шилдэг теннисчидтэй оноолт таарчээ. Тэмцээнд түрүүлэх магадлалтай теннисчдийн тоонд зүй ёсоор бичигдэж буй гуравт эрэмбэтэй Мария Шарапова, 25-т эрэмбэтэй Екатарина Макаров нарт төдийлөн хүнд учраа таараагүй байна.
Дөрвөн “Их дуулга”-д бүгдэд нь түрүүлж үзсэн, тэмцээнд гуравт эрэмбэлэгдэн тоглож буй Мария Шарапова энэ жил тун өнгөтэй байгаа. 2004 онд орос бүсгүйчүүдээс анхлан “Уимбльдон”-нд түрүүлсэн Шараповагийн тухай нэгэн цагт теннисний талбайд од болон гялалзаж явсан ОХУ-ын Анна Курникова хэлэхдээ “Орос охидоос хэн “Уимбльдон”-д түрүүлж байсан юм бэ. Мария Шарапова л шаргуу хөдөлмөрлөснөөрөө энэ амжилтанд хүрсэн. Түүнийг “Дэвисийн цом”-ын тэмцээнд Оросын шигшээд тоглодоггүй гэж шүүмжилдэг. Гэхдээ тэр өөрийн хийх зүйлээ хийсээр байгаа. Өнгөрсөн жил Лондонгоос мөнгөн медаль хүртсэн нь бидний бахархал шүү дээ” гэж байсан. Магадгүй энэ жил форм сайтай байгаа Шарапова оны анхны “Их дуулга” болох “Австралийн нээлттэй тэмцээн”-ий хагас шигшээд Хятадын Ли На-д ялагдсан. Мөн энэ сарын эхээр өндөрлөсөн Францын нээлттэй тэмцээний шигшээд АНУ-ын Серена Уильямсд дийлдээд буй. Гэхдээ энэ удаа Орос бүсгүйчүүд эхний тойрогт азгүйтэж Мария Кирилленко, Надия Петрова нарын шилдэгүүд тэмцээнийг орхиод байгаач Шарапова төгсгөлийг сайтар хийх буй заа.
АНУ-ын Серена Уильямс, Польшийн Агнешка Радваньска, Беларусын Виктория Азаренка нарын шилдгүүд буй. Мөн энэ оны анхны "Их дуулга" болох Австралийн нээлттэй тэмцээний шигшээд шалгарсан ч, "Францын нээлттэй тэмцээн"-ий гуравдугаар тойрогт хүрч чадаагүй, тэмцээний зургаад эрэмбэтэй Хятадын Ли На-ч юм дуулгаж мэднэ.
Ганцаарчилсан төрлийн ширүүн тулаанууд хоёрдугаар тойргоос эхэллээ. Харин хосын болон холимог хосын төрлийн эхний тойргийн тоглолтууд өнөөдрөөс эхэлж байна.