
Харин хүлээх зуураа яагаад ирцгээхгүй байгаа талаар таамаглал дэвшүүлцгээж байлаа. С.Оюун “гуравдагч хүчнийхэн ямар нэгэн зүйл дээр гарын үсэг энэ тэр зуруулах вий гэж болгоомжлоо биз”, Д.Энхбат “айчихсан юм болов уу” гэх таамаглалыг дор дороо гаргаад амжив. Үнэхээр “Ноёдын үхэл чуулганд” гэдэг шиг эвтэйхэн урьж авчраад элдэв янзын хамтран ажиллах гэрээ, санамж бичиг энэ тэрд гарын үсэг зуруулчихдаг арга ч намуудад бий.
МАН, АН-аас зохион байгуулсан уулзалт арга хэмжээнд бол цагаасаа өмнө ирчихсэн зогсож байдаг намууд энэ удаад ийнхүү “болзоондоо” хоцров. Эрх баригч намынхан ч биднийг очихгүй бол эхэлнэ гэж юу байхав гэсэн шиг аажуухан морилцгоосон нь цаанаа бас учиртай ч байж мэдэх юм. Хоцорч ирэх нь байр сууриа илэрхийлэх арга ч байж магадгүй.
Б.Манд