Д.Сүрэнхор удахгүй хэрэгтэйгээ танилцана

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Д.Сүрэнхор удахгүй хэрэгтэйгээ танилцана

Эрүүгийн хуулийн 148.3, 150.3 гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэгт татагдсан Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорд холбоотой хэргийн мөрдөн байцаалт дуусах дөхжээ. Түүнд холбоотой хэргийн үйлдэл болон  холбогдогч нь цөөн учир ийнхүү мөрдөн байцаах ажил сар гаруй үргэлжлээд дуусч байна. Энэ долоо хоногийн сүүлчээр Д.Сүрэнхор хэрэгтэйгээ танилцаж эхлэх юм байна. Тэрбээр ажлаа хийж байхдаа яамны барилгын засварын ажилд зарцуулах байсан  90 гаруй сая төгрөгийг авч хувьдаа ашигласан хэрэгт шалгагдаж байгаа юм.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж