Хайр, секс хоёроо эрчүүд хэрхэн ялгадаг вэ?

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Хайр, секс хоёроо эрчүүд хэрхэн ялгадаг вэ?

Гэр бүлийн амьдрал нь жаргалтай эмэгтэйчүүд өөр хүнтэй уулзах нь тун ховор. Гэтэл аз жаргалтай эрчүүд ингэж явах нь түгээмэл. Аливаа харилцааны 90 хувийг эрчүүд эхэлж санаачилдаг. Харин 80 хувийг хүүхнүүд төгсгөдөг. Учир нь хүүхнүүд хоорондын харилцаа нь зүрх сэтгэл дээр биш зөвхөн бие махбодийн таашаал дээр тогтож байгааг мэдэрмэгцээ бүхнийг дуусгахыг хүсдэг. Эр хүний тархи хайр, секс хоёрыг зааглаж мэдэрдэг бөгөөд нэг дор зөвхөн нэгийг нь л харна. Тийм ч учраас зөвхөн биеийн таашаал авдаг харилцааг хэчнээн хугацаагаар ч хамаагүй үргэлжлүүлээд явж чадна.


Хүний тархины яг аль хэсэгт хайрыг мэдэрдгийг нарийн тогтоож чадаагүй. Гэхдээ эмэгтэйчүүдийн тархинд хайр болон сексийг удирдах төвүүдийг хооронд нь хэрсэн утас мэт холбооснууд байгааг эрдэмтэд тогтоосон. Тэдний сексийн төв ажиллахаас өмнө хайрын төв ажиллаж эхлэх хэрэгтэй байдаг. Харин эрчүүдэд ийм харилцан шүтэлцээтэй холбоос байхгүй. Тэд энэ хоёр зүйлтэй тус тусад нь харилцаж чадна. Хайр бол хайр, секс бол секс. Хоёр тусдаа ойлголт. Зарим үед яахав хоёулаа зэрэг тохиолддог.


Хэн нэгэнтэй уулзаж байгаад баригдахаараа эрчүүд “Би тэр хүүхэнд ерөөсөө хайргүй ээ. Зүгээр л секс хийдэг байсан юм. Өөр юу ч байхгүй” гэж хариулах нь тун элбэг. Энэ нь ч үнэн байх магадлалтай. Яагаад гэвэл тэд хайр, секс хоёртой тус тусад нь харилцдаг юм чинь. Гэтэл хүүхнүүдийн тархи ийм зүйл байж болно гэдгийг ухаарахгүй. Өөрсөдтэй нь адил хайртай байж байж л өвөр түрийдээ орно гэж бодно. Тэдний хувьд хайр, секс хоёр эн тэнцүүхэн зүйл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж