Зөөврийн хайрцгаар 4812 сонгогч санал өгчээ

Хуучирсан мэдээ: 2013.06.26-нд нийтлэгдсэн

Зөөврийн хайрцгаар 4812 сонгогч санал өгчээ

Монгол
Улсын 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зөөврийн битүүмжилсэн
хайрцгаар санал авах ажиллагаа өчигдөр /06 сарын 25/ 07.00 цагт эхэлж, 20.00
цагт дууслаа. Нийслэлийн хэмжээнд зөөврийн хайрцгаар санал өгөхөөр
бүртгүүлсэн 5198 сонгогчоос 4812 сонгогч буюу 92,6% нь саналаа өгсөн
байна.

Санал өгсөн сонгогчдыг дүүргээр нь ангилвал:

Хан-Уул дүүрэг 936 сонгогчоос 855 буюу 91,1%
Багахангай дүүрэг 15 сонгогчоос 14 буюу 93,3%
Багануур дүүрэг 93 сонгогчоос 76 буюу 81,7%
Баянзүрх дүүрэг 1407 сонгогчоос 1315 буюу 93,3%
Налайх дүүрэг  392 сонгогчоос  369 буюу 94,1%
Сүхбаатар дүүрэг 324 сонгогчоос 300 буюу 94%
Чингэлтэй дүүрэг 641 сонгогчоос 605 буюу 95%
Баянгол дүрэг 654 сонгогчоос 603 буюу 92,2%
Сонгинохайрхан дүүрэг 736 сонгогчоос 675 буюу 91,7 нь сонгуульдаа оролцлоо гэж Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж