Н.Алтанхуяг: Сонгуульдаа идэвхитэй оролцоорой

Хуучирсан мэдээ: 2013.06.26-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг: Сонгуульдаа идэвхитэй оролцоорой

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр 10.10 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өглөө. Монгол Улсын иргэд өнөөдөр төрийн тэргүүнээ сонгоно. Сонгуулийн санал хураалт орон даяар 07.00 цагт эхэлсэн бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хувьд Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургууль дээр саналаа өгсөн юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Зарим нэг аймагт цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн саналаа өгч чадахгүй байдал үүсч магадгүй байгаа. Гэхдээ иргэд өөрсдийн санаачилгаар завиар гол гатлах гэх зэргээр боломжоороо саналаа өгч байна. Мөн СЕХ-ноос бүх аймгуудад санал өгөх боломжгүй болсон, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалах асуудлыг шийдвэрлэж, яаралтай арга хэмжээ авах үүрэг өгсөн байгаа” хэмээгээд, сонгогчдыг сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриаллаа.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж