Ганц бие эрчүүдэд атаархах хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Ганц бие эрчүүдэд атаархах хэрэггүй

Гэрлэлт чамайг тэвчээр, хариуцлага, өөрийгөө цагдах гээд олон чадварт сургадаг. Чухамхүү ганц бие байхдаа хэзээ ч сурахгүй тийм чадваруудыг. Гэрлэсний ач тус гэж эрчүүдийн хувьд юу вэ? Хувьсал, өөрчлөлтийн үүднээс юу ч биш. Эр хүн гэдэг бол өөрийн үр удмыг аль болох өргөн хүрээнд, аль болох ойрхон давтамжаар “цацаж” байхыг хүсдэг азарган тахиатай л адил. Гэсэн ч тэдний ихэнх нь хамтын амьдралыг сонгодог. Гэрлэдэг. Салсан ч ахиад амьдрал зохионо. Албан ёсоор гэрлэхгүй ч хэн нэгэнтэй заавал хамт амьдарна. Ер нь шоглоод хэлэх юм бол эрчүүд сексдэснийхээ төлөө гэрлэдэг бол хүүхнүүд гэрлэснийхээ төлөө сексддэг.


“Гэрлэлт чамд юу өгсөн бэ?” гэж асуухад ихэнх эр “Хоол бэлэн, хувцас цэвэр” гэх зэргээр хариулдаг. Ер нь бол тэдэнд ээж, гэрийн үйлчлэгч хоёрын дундуур нэг хүн хэрэгтэй байдаг. Сэтгэл зүйч Зигмунд Фрэйд ийм эрчүүдийг эхнэртэйгээ ээж, хүүгийн харилцаатай гэж томъёолсон байдаг. Эрэгтэйчүүдийн 20 орчим хувь нь л эхнэртэйгээ сайн найзын харилцаатай байдаг. Харчуудын хамгийн сайн найз дийлэнхдээ эрэгтэй. Яагаад гэвэл тэд бие биеэ илүү ойлгодог. Энэ байдал хүүхнүүдэд ч ялгаагүй. Тэд ч бас эсрэг биш, ижил хүйстнээ хамгийн сайн найзаараа сонгодог.


Гоонь эрчүүдийн нас баралтын түвшин гэрлэсэн эрчүүдийнхээс хамаагүй өндөр. Гэсэн ч эхнэртэй эрчүүд дандаа л ганц бие эрчүүд тэднээс илүү олон секс хийж илүү жаргаж байгаа даа гэж боддог. Өөрөө тийм сайхан боломжийг алдаж байгаадаа харамсдаг. Гэтэл өөрийг нь ганц бие байхад ч төсөөлж байгаа шиг нь тийм жаргал ирээгүй гэдгийг мартдаг. Лаазалсан мах, шарсан өндөг мэтхэнээр хооллосон шигээ хөндий хүйтэн байшинд ганцаараа өнгөрүүлсэн өдрүүдээ мартдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж