Дэлхийн хамгийн ер бусын оффисууд

Хуучирсан мэдээ: 2013.06.26-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн ер бусын оффисууд

Офис Syzygy agency, Гамбург, Герман
Уран бүтээлч хүмүүсийн хувьд хамгийн сайхан байх. Цагаан ширээнүүдийг ямар ч янзаар эвлүүлэн угсарч болно. Энэ чөлөөт ажил нь дизайнчдын ажлыг улам үр бүтээлтэй болгодог. 

Офис Escada, Мюнхен, Герман
Дэлхийн хамгийн гоё оффисуудын нэг. Загварын ертөнцтэй холбоотой хүмүүс тэнд ажиллахад таатай. Улирал бүрээр энэ алдартай Escada ордон өөрийн албан байранд шинэ загваруудын үзүүлэнг явуулдаг.  Эдгээр арга хэмжээний цар хүрээнд оффисийн уур амьсгал нь яг тохирдог ажээ.

Офис Ogilvy & Mather, Гуанжоу, Хятад
Оффисийн ер бусын интерьерээс болоод ажилтнууд нь өглөө бүр баяртайгаар Ogilvy & Mather –таа ирцгээдэг гэнэ. Байгууламжийн давхар бүр нь өөрийн онцлогоор ялгардаг.  Тухайлбал, нэгдүгээр давхарт нь морин тойруулгын тоглоом байдаг нь романтик сэтгэлгээг ургуулж өгдөг ажээ.

Офис Exquise Design, Парис, Франц
Хана, шал, тааз нь цагаан өнгөтэй учир бусад өнгийн хурц “толбууд” сайн ялгаран харагдана. Өдөр бүрийн баяр баясгалантай сэтгэлгээ нь жинхэнэ уран бүтээлчдийн онгодыг дууддаг ажээ.
 

Ш.МЯГМАР

“FOUR SEASONS MELODY” сэтгүүл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж