
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн газраас гаргасан амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэх шийдвэрийн дагуу өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж буйтай холбогдуулан зургадугаар сарын 26-ныг бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан билээ.
Д.ЖАРГАЛ