
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглосон байдаг. Мөн Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл санал авах өдөр зохион байгуулах зарим арга хэмжээний тухай захирамж гаргасан билээ.
Энэ захирамжийн дагуу өнөөдөр Нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хоригложээ.
Д.ЖАРГАЛ