Уул уурхайн компаниудад үзлэг шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Уул уурхайн компаниудад үзлэг шалгалт хийжээ

Архангай аймагт уул уурхайн чиг­лэлээр ашиглалтын 21, хай­гуулын 51 тусгай зөвшөөрөл ол­госноос өнөөдрийн байдлаар ашиглалтын хоёр, хайгуулын гурван компани үйл ажиллагаа явуулж байна. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран уул уурхайн чиглэлээр өнгөрсөн 10 сарын хугацаанд Төвшрүүлэх, Цэнхэр, Өндөр – Улаан суманд таван удаагийн хяналт шалгалтыг зохион байгуулжээ. Уг шалгалтаар 10 гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож илэрсэн зөрчил ду­тагд­лыг арилгах талаар улсын бай­цаагч нар албан шаардлага өгч, 3,2 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Үзлэгийн хүрээнд хийж гүй­цэтгэсэн томоохон ажлын нэг нь уул уурхайн олборолтын ул­маас эвдэрч ухагдсан газар нөхөн сэргээсэн талбайн судалгааг GPS багаж ашиглан гео мэдээллийн санд оруулж эвдэрсэн болон нөхөн сэргээсэн газрын хэмжээг гарган зураглал гаргасан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж