
Завхан аймгийн Тогтвортой амьжиргаа төслөөс 2008 онд Нөмрөг сумыг бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлагын бүрэлдэхүүн хэсгийн загвар сумаар шалгаруулжээ. Өнгөрсөн 2010 онд загвар сумдад 90 сая төгрөгийн 13 төсөл хөтөлбөрийн хөрөнгө нь аймгийн Тогтвортой амьжиргаа-II төсөл нэгжид ирсэн тул загвар сумын үйл ажиллагаа 2011 онд хэрэгжиж эхлэхээр боллоо. Энэ төслийн хэрэгжилтийн эхний үе шат болох 21 сая төгрөгийн таван трактор бусад тоног төхөөрөмжийг таван малчны бүлэгт өглөө.
Мөн энэ онд загвар сумд тус төслийн бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлага сангийн хүрээнд 60 сая төгрөгийн 22 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна. Нөмрөг сум загвар сум болсноор малчид бүлэг хоршоо болж, өвлийн эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах чадвартай болж байгаа аж. Мөн аймгийн Тогтвортой ажьжиргаа төслөөс энэ онд аймгийн хэмжээнд нийт 703 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 160 төслийг хэрэгжүүлэх гэж байна.
Б.Мягмарсүрэн