
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваагийн утас дуугарлаа. Утасны цаанаас түүнд нэгэн нэвтрүүлэгт оролцохыг урьж буй бололтой. Гишүүн сонсч байгаад “За, би наад хоол хийдэг нэвтрүүлэгт чинь орохгүй. Ер нь би морь унаж зугаалдаг, дуулж хуурддаг, бүжиглэж цэнгэдэг нэвтрүүлэгт ордоггүй. Энэ чинь төрийн түшээ хүнд зохимжгүй зүйл” гэж хэлээд утсаа тасаллаа. УИХ-ын гишүүдийг толгой дараалан “тогооч” болгодог телевизийн нэвтрүүлгийн дараа, дараагийн дугаарт лав Д.Хаянхярваа гишүүн оролцохгүй нь тодорхой боллоо. Гэхдээ яриагүй байхад нь гүйгээд оччих гишүүд олон байгаа. Тэгээд ч удахгүй сонгууль болно, сурталчилгааны ил далд, хар цагаан олон хэлбэрүүд хоорондоо уралдана. Тэр үед л Хярваа гишүүн амандаа “бат” байгаарай даа.
Х.Амгалан