Ногоон суперхүнс гэж юу вэ?

Хуучирсан мэдээ: 2013.06.25-нд нийтлэгдсэн

Ногоон суперхүнс гэж юу вэ?

@Эрүүл амьдралын хөтөч

Ногоон суперхүнс гэж нэрлэгддэг
ургамал, замагны тухай танилцуулж байна.

Улаан буудайн өвс (wheat grass)
Энэ нь улаан буудайн үрийг соёолуулан ургуулсан өвс юм. Бүхэл тарианаасаа
ялгаатай нь соёолж нь учраас глутен болон бусад харшил төрүүлэгч нэгдлүүдийг
агуулдаггүй. Улаан буудайн өвс нь бие махбодыг шүлтшүүлэхийн хажуугаар цус
төлжилтөнд оролцдог. Бамбай булчирхайн үйл ажиллагааг тогтворжуулж, бодисын
солилцоог дэмжихийн зэрэгцээ хоол боловсруулалтыг дэмжиж, жин хасахад тусална.

Арвайн өвс (barley grass)
Арвайн өвс нь үнээний сүүнээс 11 дахин их кальци, бууцайнаас 5 дахин их төмөр,
жүржийн шүүснээс 7 дахин их С аминдэм болон биофлавоноидуудыг агуулдаг. Энэ нь
В12 аминдэмийг хангалттай хэмжээгээр агуулдаг тул цагаан хоолтнуудад ач тустай.
Арвайн өвсний шүүс нь вирусын эсрэг үйлчилгээтэй бөгөөд цуснаас мөнгөн ус гэх
мэт хүнд металлыг зайлуулдаг.

Спирулина (Spirulina)
Спирулина нь Мексик болон Африкийн уугуул иргэдийн хэдэн мянган жил хэрэглэж
ирсэн, бичил-замаг юм. Дэлхий дээр мэдэгдэж байгаа бүтээгдэхүүнүүдээс уургийн
агууламжаараа хамгийн их буюу 70% нь уураг байдаг (харин үхрийн шарсан махны
уургийн агууламж 25%). Судалгаануудаас харахад спирулина нь цусны чихрийн
түвшинг тогтворжуулж, хоолны дуршилыг багасгаж байдаг. Түүнчлэн үүнийг жин
хасахад хэрэглэж болох ба эрүүл хоолны дэглэмийн хажуугаар ерөнхий тэжээлийн
бодис болгон хэрэглэж болно.

Хлорелла (Chlorella)
Хлорелла нь цэвэр усны замаг бөгөөд бусад замагны бүлийнхэнтэй адил уураг, В
аминдэмүүд, С, Е аминдэм болон олон төрлийн эрдсийг агуулж байдаг. Энэ нь
дархлаа тогтолцоонд маш их ач холбогдолтой ба холестерол бууруулж, судас
хатуурахаас сэргийлж, зүрхний шигдээс, цус харвалтын эрсдлийг бууруулна.

Ногоон навчит ургамлууд
Ногоон навчит ургамлууд нь олдоцтой, тэжээллэг чанар ихтэй ч ихэнх хүмүүс
хангалттай хэмжээгээр хэрэглэж чаддаггүй. Сүүлийн үеийн судалгаануудаар ногоон
навчит ургамал ихээр хэрэглэдэг хүмүүс зүрхний өвчин, хавдраар өвчлөх нь бага
байдаг гэдгийг баталсаар байгаа. Шинэхэн, болгоогүй, ногоон навчит ургамал нь
их хэмжээний хлорофилл, хялбар шингэхүйц уураг, энзим, олон төрлийн аминдэм,
эрдсээр баялаг байдаг. Эдгээр ургамлууд нь цус төлжүүлж, тархи, дархлаа
тогтолцоог дэмжиж, бөөрөөр хорт бодисууд ялгаралтыг сайжруулдаг.

Дараах ногоон ургамлуудыг аль болох олон төрлөөр, их хэмжээгээр хэрэглэх нь
зүйтэй: шөнийн нил цэцэг (rocket), бууцай (spinach), багваахайн навч (dandelion
greens), буржгар байцаа (kale), усан кресс (watercress), яншуй (parsley),
шанцайны ургамал (lettuce), цэцэгт байцайн соёолж (broccoli sprouts), гичний
соёолж (mustard sprouts).

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж