
Өнөөдрөөс эхлэн Гашуун сухайтын боомтын чиглэлийн 100 гаруй км замыг албан ёсоор хааж, тус боомтыг лацдан, үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна. Учир нь, Гашуун сухайт болон Шивээхүрэн чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн сайжруулсан шороон зам нь хүнд даацын автомашин олноор зорчдогоос гүн ховил, дэржигнүүр үүссэн, мөн замын зурвас газраар тээврийн хэрэгсэл зорчиж олон салаа зам бий болсон, тоосжилт ихтэй байгаа нь осол аваар гарах нь ихэссэн. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас дээрх чиглэлд нүүрс тээвэрлэлт хийж буй аж ахуйн нэгжүүдэд удаа дараа шаардллага хүргүүлж байсан боловч төдийлөн үр дүнд хүрдэггүй байжээ. Орон нутгийн удирдлага болон Авто замын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нэгдсэн нэг замаар зорчих, сайжруулсан замаа засах шаардлагуудыг биелүүлсэн тохиолдолд боомт руу чиглэсэн зорчих хөдөлгөөний зөвшөөрөл олгон гэдгээ мэдэгдэж байгаа аж.
Д.Долгор