
Арматур төмрийн үнэ өнгөрсөн жилийнхээс 400-500 орчим мянган төгрөгөөр нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 1.3-1.4 сая төгрөг болсон байна. Тиймээс салбарын яамнаас энэхүү үнийн өсөлтийг хязгаарлаж, ирэх жилээс дотооддоо арматурын үйлдвэрлэлийг өргөжүүлэх бодлого барьж байгаа аж. Тухайлбал, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт шинэчлэл хийх, өргөжүүлэх, мөн Налайхад арматурын үйлдвэр барих төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 2017 он гэхэд арматур төмрийн хэрэгцээний 70 хувийг дотоодоосоо хангах гэнэ.
Ж.ГЭГЭЭ