Владимир Путинийг зальтай гэв

Хуучирсан мэдээ: 2013.06.25-нд нийтлэгдсэн

Владимир Путинийг зальтай гэв

Барак Обама Орост хандан цөмийн зэвсгээ хорогдуулах шинэ гэрээ байгуулах санал дэвшүүлэв

Германы SZ сонин сүүлийн үед баруунаас гаргаж байгаа гадаад бодлогын санаачлагад Оросын ерөнхийлөгч хэрхэн хандаж байгаад тайлбар хийжээ. “Москвагийн мөнхийн түгшүүр нэртэй тайлбарыг Юлиан Ханс (Julian Hans) хийгээд Sьddeutsche Zeitung сонины зургадугаар сарын 21-ний дугаарт нийтлүүлсэн байна.

Тэнд "Сирийн иргэний дайнд амь үрэгдэгсдийн тоо 100 мянга хүрсний дараа ч Владимир Путин дарангуйлагч Башар Ассадад үзүүлэх дэмжлэгээсээ татгалзах хүсэлгүй байна. Түүхэн газраас цөмийн зэвсгийг дахин хорогдуулах тодорхой хэмжээний хөөрөгдөлтэй хийсэн Барак Обамагийн санаачлагад Москва шууд л шүүмжлэлээр хандав. Цөмийн зэвсгийн тэнцвэрийг хадгалан үлдэнэ гэж Путин тайлбарлав” гэжээ.

Ойрхи Дорнодод асч буй “түймэр”-т цөмийн зэвсэг нь олон улсын терроризм шиг л бага нөлөөлж байгааг Москвагийн гадаад бодлогын хатуу шугамыг баригчид ойлгож ирсэн. Гэтэл их гүрний өөрсдийнх нь статусийн төлөөх зовинол бүхнийг үгүйсгэж, ямар ч тохиролцоо тэнд ялагдал болно гээд зүтгэж байна. “Арабын хаврыг” Баруун хүлээн аваагүй гэхдээ түүнд талархсан нь Кремлийн хувьд ухаанд нь багтмааргүй зүйл байв. Эцсийн эцэст урьдчилан хэлэх боломжтой, тогтвортой байдлыг барьж байсан дарангуйлагч нартай олон жил хамт амьдарч яагаад болохгүй билээ. Зөвхөн өргөн олон нийтийн жагсаал л барууныг бодлогошролд оруулсан юм. Гэтэл Владимир Путин тийм маягийн ардчилсан үзэгдлээс зөвхөн эмх замбраагүй байдал, тогтворгүйгээс өөр зүйлийг олж харахгүй байна. Өөрийн орны иргэний нийгмийн эсрэг түүний хийж байгаа үйлдэл нь үүнийг харуулсан сүүлчийн биш гэрчлэлт болж байна.


 
Путин дахиад л зальтай тактикч, муу стратегич гэсэн өөрийн алдрыг харуулж байна. Агуу гүрэн жижиг орнуудад өөрийн нөлөөг үзүүлж чадна гэдэг бат итгэлтэй тэрээр бүс нутагт АНУ-ыг оруулахгүйн төлөө бүхнийг хийхийг хүсч байна. Сирийн цаашдын олон тооны хохирогчдоор ч хамаагүй үүнийгээ биелүүлэхийг тэр эрмэлзэж байгаа. Энд Орос өөрийн нөлөөг алдахаас гадна нэр хүнд нь олон улсын тавцанд унана гэдэг нь түүнд харагдахгүй л байна.
 
Одоогоос 15 жилийн өмнө Орос орон дэлхийн томоохон аж үйлдвэрийн орнуудын уулзалтад оролцох эрх авсан юм. Ингээд G7 нь G8 болсон. Канадын Засгийн газрын тэргүүн Стивен Харпер энэ тухай сануулаад, Москвагүйгээр болох л байсан " гэсэн юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж