
Энэ ажил улсын хэмжээнд 90 хувьтай хэрэгжиж байна. Тодруулбал, 313 мянган га-д улаан буудай, 15,5 мянган га-д төмс, 7,6 мянган га-д хүнсний ногоо, 20,7 мянган га-д малын тэжээл, 25 мянган га-д тосны ургамал тарих юм. Түүнчлэн дараа жилийн тариалалтад зориулж 350 мянган га уринш бэлтгэхээр төлөвлөжээ. Өчигдрийн/06.24/ мэдээгээр 295 мянган га-д үр тариа, үүнээс 275,6 мянган га-д буудай, 13,4 мянган га-д төмс, 6,3 мянган га-д хүнсний ногоо, 67,2 мянган га-д тосны ургамал, 8,5 мянган га-д тэжээлийн ургамал, 703 га-д жимс жимсгэнэ, нийтдээ 388,5 мянган га-д тариалалт хийгдээд байгаа аж.
Эх сурвалж: www.ipost.mn