
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, одоогийн Ерөнхийлөгч
Ц.Элбэгдоржийн хувьд маргааш 11.40 цагаас Орос III дунд сургууль дээр
саналаа өгөх юм байна. Харин Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар дунд сургууль дээр байрлаж буй сонгуулийн хэсэгт 10.10 цагт саналаа өгөх бол УИХ-ын дарга З.Энхболд Сүхбаатар дүүрэг буюу бидний нэрлэж заншсан Хүүхдийн 100-д байрлах 45 дугаар сургуульд 11.00 цагт очиж, саналаа өгөх юм байна.
Ш.ЧИМЭГ