Афганистаны Ерөнхийлөгчийн ордон руу дайрчээ

Хуучирсан мэдээ: 2013.06.25-нд нийтлэгдсэн

Афганистаны Ерөнхийлөгчийн ордон руу дайрчээ

Афганистаны Кабул хотын төвд орших Ерөнхийлөгчийн ордны ойролцоо зэвсэгт дайчид болон цэргийнхний хооронд буудалцаан болжээ. “BBC”-ийн мэдээлснээр зэвсэгт дайчид ордон руу дайрч, хамгаалагч цэргүүд болон америк цэргүүдтэй буудалцсан байна. Түүнчлэн буудалцааны үеэр хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрэлт болсон гэнэ. Буудалцаан болсон газар нь Афганистаны Кабул хотноо орших АНУ-ын тагнуулын агентлагийн ойролцоо болсон учраас америк цэргүүд Ерөнхийлөгчийн ордны хамгаалагчидтай хүч хавсарсан байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж