Шинэ тренд-үстэй трико

Хуучирсан мэдээ: 2013.06.25-нд нийтлэгдсэн

Шинэ тренд-үстэй трико

Биеийнхээ илүүдэл үсийг байнга авах, илүүдэл үстэй хүмүүсийг ялгаварлан гадуурхахын эсрэг Хонконгийн хэсэг бүсгүйчүүд нэгдэн нэгэн сонирхолтой бүтээгдэхүүнээр сурталчилгаагаа эхэлжээ. Энэ бол үстэй трико. Тэд уг триког өмсөн цуглаан зохион байгуулж, бүсгүйчүүдэд, нэн ялангуяа өсвөл насны охидод илүүдэл үсээ байнга авахгүй байхыг уриалсан байна.

Тэд үүнийгээ “Бид байгаль эхээсээ заяасан бүх зүйлсээ хайрлаж байх хэрэгтэй. Бидний биед хэрэггүй байсан бол үс байхгүй л байх байсан. Ямар нэгэн байдлаар бидний биед хэрэгтэй учраас л биен дээр маань үс ургаж байгаа. Тиймээс өөрийгөө байгаагаар нь хайрлаж, өөрчлөх гэж хичээхээ болих хэрэгтэй” хэмээн тайлбарлажээ.

Эдгээр бүсгүйчүүдийн цуглааныг олон эмэгтэйчүүд дэмжин үстэй трико моодонд орж эхлээд байгаа гэнэ.

Г.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж