Эрүүл мэндэд хортой хүнсний химийн найрлагууд

Хуучирсан мэдээ: 2013.06.25-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндэд хортой хүнсний химийн найрлагууд

@For little ones

Яагаад хүнсэнд
химийн бодис хийдэг вэ?

–      
Амт оруулах зорилгоор: Боловсруулсан хүнс нь үйлдвэрлэлийн явцад өөрийн
амтаа алддаг бөгөөд үүнийг нөхөхийн тулд хиймэл амт оруулагч ашигладаг. Эсвэл
найрлаганд нь огт ороогүй зүйлийн амтыг ч хиймлээр оруулж өгдөг.


–      
Өнгө зүсийг нь сайжруулах зорилгоор: Хүнсийг боловсруулах явцад өнгө нь
өөрчлөгдөж эсвэл бүр алдагддаг бөгөөд үүнийг засахын тулд өнгө оруулагч
хэрэглэдэг. Ихэнх хүнсний бүтээгдэхүүн боловсруулалтанд орсны дараа өнгө
муутай, бүүдгэр байдаг. (болсон мах ч гэсэн саарал өнгөтэй болдог шүү дээ)
Гэтэл дэлгүүрээс авдаг хүнсний хэд нь натурал өнгөөрөө байдаг билээ?


–      
Хүнсний хадгалах хугацааг уртасгах, хатах, исэлдэх зэргээс хамгаалах
зорилгоор: Хамгийн бага зардлаар хүнсний жин болон хэмжээг ихэсгэхийн
тулд  ус их хэмжээгээр хольдог. Ус их хийснээр хүнс муудах болох исэлдэх
риск нь нэмэгдэнэ. Иймд хадгалах бодис буюу консервантууд мөн л их хэмжээгээр
нэмж хийдэг байна.

 

1. Sodium
Nitrate – Натрийн нитрат – Нитрат натрия

Хүнсийг удаан
хадгалах зорилгоор хэрэглэдэг. Мах болон махан бүтээгдэхүүний хадгалалтын
хугацааг уртасгах, бактер үржихээс хамгаалахын тулд нэмэлтээр хийдэг. Мөн махны
өнгийг шинэ мэт улаан болгож өгдөг.

Натрийн нитрат
бол маш хортой. Лабраторийн туршилтанд хулгануудад хорт хавдар үүсгэхийн тулд
тарьдаг.

Боловсруулсан,
нөөшилсөн мах, махан бүтээгдэхүүн, үйлдвэрийн утсан загас, хиам зайдас зэрэгт
зайлшгүй агуулагдаж байгаа!!

 

2. BHA
(Butylated hydroxyanisole) & BHT (Butylated hydroxytoluene)
бутилгидроксианизол & бутилированный гидрокситолуол /E320/

Хүнсний
хадгалалтыг уртасгах, өнгө нь өөрчлөгдөх, амт нь алдагдах, тостой хүнс хурших
зэргээс хамгаалж хэрэглэдэг. Тархи мэдрэлийн системд нөлөөлөх, зан авирын
өөрчлөлт гарах мөн хорт хавдар үүсгэх нөлөөтэй.

Төмсний чипс,
бохь, сериал, хөлдөөсөн зайдас, баяжуулсан будаа, lard (гахайн хайлуулсан өөх),
shortening (үйрмэг болгохын тулд нэмдэг тос), чихэр, цэлцэгнүүр зэрэгт
агуулагддаг.

 

3. Trans fats/Unsaturated fat –
Ханасан өөх тос – Транс-жиры

Өөх тос нь
гарал үүслээрээ амьтны ба ургамлын гаралтай гэж ангилагддаг. Амьтны
гаралтай өөх тос нь ханасан өөхний хvчлээр баялаг байдаг. Ургамлын гаралтай өөх
тос нь найрлагандаа эс эдийн өсөлт хөгжилт, бодисын солилцоонд чухал ач
холбогдол бvхий өөхний ханаагvй хvчил агуулсан байдаг.  

Ханасан өөх тос
их хэмжээгээр агуулсан хоол хүнс хэрэглэх нь хүний цусан дахь холестерины
хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ цуснаас холестириныг гадагшлуулдаг уургийн
хэмжээг багасгаснаар зүрх судасны өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.

  • Амьтны гаралтай хоол хүнснээс
    дотор гэдэс, элэг, тархи хамгийн их ханасан өөх тос агуулдаг учир идэхгүй
    байх
  • Амьтны гаралтай өөх тостой
    хоолныхоо оронд ургамлын гаралтай өөх тостой хоол хүнсийг сонгож хэрэглэх

Дараах
бүтээгдхүүнд ханасан өөх тос их хэмжээгээр агуулагддаг. Үүнд:

  • Өөхтэй мах, төрөл бүрийн хиам
  • Цөцгийн тос, шар тос, гахайн
    өөх тос
  • Цөцгий, зөөхий, мөхөөлдөс
  • Нарийн боов, жигнэмэг
  • Төрөл бүрийн шоколад
  • Түргэн хоол

Химийн аргаар
гаргаж авдаг ханасан өөх тосыг устөрөгчийн хийг тостой урвалд оруулах замаар
гаргаж авдаг.

 

4. Olestra –
Олестра /E дугаарлалт байхгүй/

Олестра бол
тосгүй гэгдэх чипс болон бусад төрлийн хүнсийг үйлдвэрлэхэд ашиглагддаг хиймэл
өөх тос юм. Сөрөг нөлөө нь хүний  дархлалын системд чухал үүрэгтэй А, Е,
Д, К зэрэг витаминуудыг биеээс гадагшлуулдаг. Proctor & Gamble компани
олестраг үйлдвэрлэдэг.

Тосгүй гэгдэх ч
тослог бүтэц бүхий хоол хүнсэнд агуулагдах магадлалтай учир ийм төрлийн
хүнснээс татгалзах нь зүйтэй.

 

5. Propyl
gallate – Пропилгаллат
/E310/               

Өөх тосыг
хуршихаас хамгаалж хүнсэнд хэрэглэдэг нөөшлөгч бодис. Ихэвчлэн BHA &
BHT-тэй хамт хэрэглэгддэг.

Хорт хавдар
үүсгэдэг. Хулганууд дээр уг бодисыг туршихад эхний сард 40% нь үхсэн бол үлдсэн
хэсэгт нь хөгжил нь удаашрах, бөөрний эмгэг зэрэг ажиглагдсан байна.

Мах, махан
бүтээгдэхүүн, ургамлын тос, чипс, бохь, зайрмаг, бэлэн суп зэрэгт агуулагддаг.

 

6. Monosodium
glutamate/ sodium glutamate (MSG) – глутамат натрия /E621/

Энэхүү хүчил нь
хөлдөөсөн хүнс, салат амтлагч, рестораны хоол зэрэгт амт оруулах зорилгоор
ашиглагддаг. MSG нь бидний хоол хүнсэнд маш өргөн хэрэглэгдэж байгаа бөгөөд
түүнээс зайлсхийхэд ихээхэн бэрх болсон. 

Хүнсний
найрлаганд лимоны хүчил (citric acid) гэсэн байвал тэр нь MSG байх тун өндөр
магадлалтай. Учир нь хүнсний үйлдвэрлэлд хэрэглэдэг лимоны хүчлийг лимоноос
гаргаж авдаггүй, эрдэнэ шишээр хийдэг.

Уг бодис нь
биеийн эсийг хэт ачаалалд (хөөрөлд) оруулснаар үхэлд ч хүргэж болзошгүй.
Судалгаагаар MSG агуулсан хүнс байнга идэх нь сэтгэл гутралд орох, ухаан
самуурах, нүдний хараа гэмтэх, сульдах, толгой өвдөх, хэт таргалах зэрэг гаж
нөлөө илрэх эрсдэлтэй нь тогтоогдсон. MSG нь ходоод дүүрсэн гэсэн дохиог
тархинд дамжуулдаг сувгийг гэмтээснээр хэт таргалах шалтгаан болдог.

 

7. Potassium
bromate (KBrO3) – Бромноватокислый калий / E924 /

KBrO3 нь
хүнсний амт, өнгийг сайжруулах зорилгоор ихэвчлэн талх гурилан бүтээгдэхүүний
найрлаганд ордог. Мөн цагаан гурилны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор
хэрэглэгддэг. 1993 онд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас (WHO) энэхүү бодисыг
хэрэглээнээс гаргахыг уриалсан ч АНУ зэрэг зарим оронд хүнсний үйлдвэрлэлд
ашигласаар байгаа.

Хорт хавдар
үүсгэх магадлалтай мөн генийн өөрчлөлтөнд нөлөөлж болзошгүй. Бөөрний болон
шулуун гэдэсний хавдар үүсгэх эрсдэлтэй.

Талх, нарийн
боов, түргэн хоолны газрын бургер зэргийн найрлаганд байдаг.

 

8. Aspartame/
Nutrasweet – Аспартам / E951 /

Энэхүү бодис нь
хүнсний үйлдвэрлэлд ашиглагддаг сахар орлуулагч юм.

Толгой хүчтэй
өвдөх, унаж татах, нүдний хараа муудах, Паркинсоний өвчин гэх зэрэг олон
төрлийн өвчин эмгэг үүсгэх аюултай. Үүнээс гадна биед нүүрсусны хэрэгцээг
нэмэгдүүлж таргалалтанд хүргэдэг.

Diet эсвэл
сахаргүй гэгдэх удаанууд, Diet Coke, Coke Zero, желатин, сахаргүй бохь, амны гаа,
найруулдаг сироп, ice tea, зажилдаг витаминууд, шүдний оо зэрэг олон зүйлсийн
найрлаганд ордог.

 

9. Artificial
food colorings – Хүнсний будаг – пищевые красители  

Хүнсний будгийг
нефть болон шатаасан нүүрснээс химийн аргаар гаргаж авдаг. (Байгалийн гаралтай
буюу органик хүнсний будаг нь үүнд хамааралгүй) Өнгө тус бүртээ кодтой байх ба
Е код 100-199 хооронд байдаг.

Химийн аргаар
гаргаж авсан хүнсний будаг нь хүүхдийг хэт их хөдөлгөөнтэй болгодог нь
судалгаагаар батлагдсан байна. Мөн астма, арьсны тууралт, харшил зэрэг
өвчлөлүүд болон суралцах чадвар буурах, IQ-ын хэмжээ доогуур байх зэргийн
шалтгаан байх магадлалтай. Зүрх, элэг, гэдэс ходоод болон нөхөн үржихүйн эрүүл
мэндэд сөргөөр нөлөөлдөг.

Бүх төрлийн
хүнсэнд агуулагдаж байх магадлалтай.

 

10. Sodium
chloride/NaCl – Давс – Соль

Энгийн хоолны
давсыг хэтрүүлж хэрэглэх нь цусны даралт тогтворгүйжих, зүрх судасны эмгэгтэй
болох, бөөр өвчлөх зэрэг олон сөрөг үр дагаварт хүргэдэг. 

 

10.
Acesulfame-K/ acesulfame potassium / Sunette, Sweet One, Sweet "n Safe –
Ацесульфам-K

Энэхүү сахар
орлуулагч нь ердийн сахараас 150-200 дахин чихэрлэг бөгөөд төрөл бүрийн ундаа,
бохь, цэлцэгнүүр зэргийн найрлаганд ордог. Зарим судалгаанд  бөөрний хор
хавдар үүсгэгч байж болзошгүйг дурдсан байдаг.

 

11. White sugar
– Элсэн чихэр – сахар

Элсэн чихэрийг
чихрийн нишэнгэ болон чихрийн манжингаас ихэвчлэн гаргаж авдаг. Үйлдвэрлэлийн
үйл явцад үндсэн түүхий эдээс нь хүний биед хэрэгцээтэй витамин, эрдэс бодис,
уураг, фермент зэрэг бүхий л зүйлс зайлуулагдан талстлаг бодис үүсдэг байна.

Сахар нь
натурал бодис биш бөгөөд орчин үед хүнсэн дэх сахарын хэмжээ маш ихэссэн.
Чихэрийн шижингээс өгсүүлээд маш олон өвчний үүсвэр болдог. 

 

12. Artificial flavors – Хиймэл амт
оруулагч –
Ароматизаторы                  

Аливаа хүнсний
амтыг дууриалган хийсэн химийн гаралтай хүнсний хольц. Эрүүл мэндэд ямар
нөлөөтэй болох нь судлагдсаар байгаа. Зарим хүмүүс хиймэл амт оруулагчид хэт
мэдрэг байдаг ба энэ үед толгой өвдөх, дотор муухайрах, унтаа байдалтай болох
гэх мэт шинж тэмдэгүүд илэрдэг.

Хийжүүлсэн
ундаа, чихэр, бохь гэх зэрэг бүхий л төрлийн хүнсэнд агуулагдаж байх
магадлалтай.

 

13. Modified
starch  – Сайжруулсан цардуул – Модифицированный крахмал

Өтгөрүүлэгч
бодис. Янз бүрийн хүнсэнд зориулж химийн аргаар өөрчилдөг бөгөөд GMO буюу
генетикийн өөрчлөлттэй хүнс байх магадлалтай.

Цардуулыг
сайжруулж өөрчлөх технологийн үйл явцад нь батерей болон цаасны үйлдвэрлэлд
оролцдог мөн төмрийн зэвийг арилгахад хэрэглэдэг гэх мэт янз бүрийн химийн
бодисууд ашиглагддаг байна.

Хүүхдийн хоол
үйлдвэрлэхэд өргөн хэрэглэгддэг учраас эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг нь
судлах шаардлагатай байгаа. Хүүхэд элдэв химийн бодист мэдрэг учир хэрэглэхээс
болгоомжлох хэрэгтэй.

Gerber-ийн
хүүхдийн хоол, жимсний ундаа, талх, хүүхдийн хуурай сүү, хоол амтлагч зэрэгт
агуулагддаг. 

 

14. TBHQ

TBHQ нь өөх
тосыг хурших, муудахаас хамгаалж хэрэглэдэг антиоксидант буюу үл исэлдүүлэгч
бодис юм. Нефтийн дайвар бүтээгдэхүүнээс гаргаж авдаг. Ихэнхдээ BHT болон
BHA-тэй хамт хэрэглэдэг ба зарим оронд хориглогдсон.

Хорт хавдар
үүсгэх болон мэдрэлийн системд нөлөөлж болзошгүй. Ургийн гажиг үүсгэх
магадлалтай бөгөөд 5гр TBHQ нь шууд үхэлд хүргэнэ.

Масло, талх, гоймон,
маргарин, хоол амтлагч, зайрмаг, чипс, поп корн, түргэн хоол зэрэгт
агуулагддаг.

 

15. Saccharin – Сахарин

Saccharin нь
хамгийн анх хэрэглээнд нэвтэрсэн сахар орлуулагч бөгөөд олон судалгаагаар эрүүл
мэндэд хортой нь тогтоогдсон.

 

16. High Fructose Corn Syrup –
(Фруктозын агууламж өндөр) эрдэнэшишийн сироп – Высокий кукурузный сироп

HFCS нь эрдэнэ
шишээс гаргаж авдаг сайтар боловсруулсан сахар орлуулагч бөгөөд бараг бүх
төрлийн боловсруулсан хүнсний найрлаганд ордог. Чихрийн шижин зэрэг олон өвчин
үүсгэдэг ба GMO байх өндөр магадлалтай.

Ихэнх
боловсруулсан хүнс, талх, нарийн боов, йогурт, салат амтлагч, лаазалсан хүнсний
ногоо, сериал зэрэгт агуулагддаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж