Монголын талбайн теннисний холбооноос жил бүр зохион байгуулдаг насанд хүрэгчдийн энэ оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Олимпийн хорооны теннисний талбайд боллоо. Тэмцээнд эмэгтэй, эрэгтэй тамирчид ганцаарчилсан болон хосын төрөлд өрсөлдлөө. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Д.Эрдэнэбаяр тэргүүлж, Б.Оюунболд удаалсан бол Б.Магнай, Э.Тэлмэн нар гуравдугаар байрыг эзэлжээ. Эмэгтэйчүүдийн төрөлд Э.Болор тэргүүлж, Б.Норовсүрэн удаалсан бол, Ж.Намуун, И.Нарантуяа нар гуравдугаар байрыг эзэлсэн байна.
Хосын төрөл:
Эрэгтэй: 1.Б.Оюунболд, Б.Магнай, 2.Т.Доржсүрэн, Д.Эрдэнэбилэг, 3.Т.Дүүрэнбаяр, Ж.Нямдэлгэр болон Энхбаяр, Тэмүгэ
Эмэгтэй: 1.Б.Норовсүрэн, Солонго, 2.Болор, Бат-Уянга, 3. Э.Бөртэ-Үжин, Намуу нар тус тус шалгарсан байна.
Дамшрамд дуулгахад, Монголын талбайн теннисний холбооны нэрэмжит насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах ирэх наймдугаар сард болох ажээ.
Ч.БОЛ










