
Хурдан морь унаач хүүхдийн ослын даатгалын асуудлаар Хүүхдийн төлөө үндэсний газрынхан даатгалын компаниудтай уулзалт ярилцлага зохион байгуулж байна. Уулзалт “Пума империал” зочид буудалд болж байгаа юм. Энэхүү уулзалтаар хурдан морь унаач хүүхдүүдийг гэнэтийн ослын даатгалд хамруулах, нөхөн олговрын хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг асуудалд цаашид хамтран ажиллах талаар хэлэлцэж байгаа аж.