Катарын эмир эрх мэдлээ хүүдээ шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.06.25-нд нийтлэгдсэн

Катарын эмир эрх мэдлээ хүүдээ шилжүүлнэ

Газар нутгийн хэмжээгээр бага боловч Персийн булан дахь нөлөө бүхий Катар улс тун удахгүй шинэ лидертэй болох гэж байна. Катарын Эмир Хамад бин Халифа аль-Тани өөрийн хүү, угсаа залгах хунтайж Шейх Тамим бин Хамад аль-Танид бүрэн эрхээ шилжүүлэх тухай “Аль Жазийра” мэдээлжээ. Аль-Тани энэ тухай мэдээллийг засгийн эрх барьж буй гэр бүлийн гишүүд болон нийгмийн нөлөө бүхий эрхмүүдэд дуулгасан байна. Тэрбээр ирэх мягмар гаригт орон нутгийн цагаар 08.00 цагт ард түмэндээ албан ёсоор мэдэгдэх аж. Энэ өдрийг Катарын эмир үндэсний баяр болгон зарлажээ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж