Төлбөртэй тусгай дугаарын үйлчилгээг цэгцэлнэ

Хуучирсан мэдээ: 2013.06.24-нд нийтлэгдсэн

Төлбөртэй тусгай дугаарын үйлчилгээг цэгцэлнэ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас дөрвөн оронтой тусгай дугаар болон мессежний төлбөртэй, тусгай дугааруудын үнэ тарифыг цэгцлэхээр болжээ. Тодруулбал, тусгай дугаарын үйлчилгээ эрхлэх, сурталчлах түгээхдээ үнэ, тарифаа ил тод мэдээлдэг болгох буюу нэг мессеж бичих, нэг удаа залгахад тэдэн төгрөг гэж нүдэнд харагдахуйц хэлбэрээр бичиж байршуулахыг ирэх долдугаар сарын 10-ны дотор биелүүлэхийг үүрэгджээ.

Уг албан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Өрсөлдөөний тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиудын дагуу хариуцлага тооцох юм байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж