Сүхбаатар дүүргийн бизнес эрхлэгчид зөвлөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Сүхбаатар дүүргийн бизнес эрхлэгчид зөвлөлдөнө

Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн энэ сарын 26-нд болно. Зөвлөгөөнийг Монголын хүүхдийн ордонд хийх бөгөөд “Хөрөнгө оруулалт-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд Сүхбаатар дүүргийн удирдлагуудаас хийж хэрэгжvvлэх ажлын тухай  тус дүүргийн Засаг дарга Б.Баярмагнай илтгэл тавих аж. Мөн Жижиг дунд үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих талаар төрөөс авч хэрэгжvvлж буй арга хэмжээ, цаашдын зорилт мөн нийслэлд хvнс, хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлэхэд юу хэрэгтэй талаар зөвлөлдөх аж. Зөвлөгөөний зорилго нь дүүргийн удирдлагуудын  хийж буй ажил, бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлийг уялдуулах, хамтран ажиллахад орших аж.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж