
Төв банкнаас санхүүжүүлсэн ипотекийн зээлийг олгож эхэлсэн эхний тав хоногийн мэдээгээр иргэдээс 577.1 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт арилжааны банкуудад иржээ. Үүнээс 6121 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 171.3 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, зээлийн хүүг найман хувьд шилжүүлжээ. Харин 83.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 146 иргэнд 6.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон байна.
У.БОЛОР