
Монголын хөлбөмбөгийн холбооны 2011 оны уралдаан, тэмцээний календарчилсан төлөвлөгөө ёсоор Үндэсний “Нийслэл лиг”-ийн тэмцээн ирэх сарын 1-нд эхлэх тов гараад буй. Энэ жилийн лигийн тэмцээнд “Хүлгүүд”, “Сэлэнгэпресс”, “Улаанбаатарын Мазаалайнууд”, УБДС-ийн “Улаанбаатарын Унаганууд”, “Хоромхон”, “Эрчим”, “Улаанбаатар”, “Хангарьд” гэсэн найман багийн 176 тамирчин өрсөлдөхөөр урьдчилсан байдлаар мэдүүлгээ өгчээ. Лигийн тэмцээн хоёр тойрог үргэлжилж, амжилтаараа илүүрхсэн хоёр баг аваргын төлөө тоглох бол гурав, дөрөвдүгээр байр эзэлсэн багууд хүрэл медалийн төлөө өрсөлдөнө. “Нийслэл лиг”-ийн аварга баг найман сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэх бол мөнгө, хүрэл медалийг зургаа болон дөрвөн сая төгрөг дагалдах ажээ.
Үндэсний “Нийслэл лиг” тэмцээний сугалааны үйл ажиллагаа баасан гаригт 11.00 цагаас “Чингис” зочид буудалд болно.
С.Цэлмэг