Дэлхийн Монгол туургатны чуулган болно

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Дэлхийн Монгол туургатны чуулган болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор энэ оны наймдугаар сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Дэлхийн монгол туургатны чуулганы тавдугаар их хуралдай болно. Их хуралдайг "Дэлхийн монгол туургатны чуулган" төрийн бус байгууллагаас эрхлэн Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын холбогдох байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион  байгуулна.  2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх үеэр энэхүү ТББ зохион байгуулагдаж, Хүндэт Ерөнхийлөгчөөрөө Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгож, Дэлхийн монгол туургатны их хуралдайг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байхаар тогтсон байна.

Энэ жилийн их хуралдай нь нийт монгол туургатны түүхэнд чухал үйл явдал болсон 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхэн 100 жилийн ойн жил Улаанбаатар хотноо зохиогдож байгаагаараа ихээхэн онцлогтой бөгөөд их хуралдайн үеэр монгол үндэстний соёл, урлагийн их наадам, эрдэм шинжилгээний хурал зэрэг олон төрлийн арга хэмжээ зохиогдоно.

Зохиогчийн эрх: "president.mn"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж