Өнөөдрийн
байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 7 мянган ам.долларт ч
хүрэхгүй болтлоо унаад байна. Нэг тонн зэсийн гурван сарын гэрээт үнэ өнгөрсөн пүрэв
гаригт 6770 ам.доллар болсон нь сүүлийн гурван жилийн хугацаан дахь хамгийн
доод үнийн үзүүлэлтэд тун дөхсөн хэрэг байв. Ийнхүү зэсийн үнэ өнгөрсөн долоо
хоногт 4.5 хувиар огцом унасан нь зах зээл дэх зэсийн эрэлт тун бага байх
төлөвтэй холбоотой ажээ. Хүрэн металын эрэлтийн 40 гаруй хувийг дангаараа
эзэлдэг Хятадын аж үйлдвэрлэлийн эрчмийн үзүүлэлт тавдугаар сард 49.2 байсан
бол энэ сард 48.3 болж буурчээ. Энэ нь зэсийн үнэ ханш буурахад ихээхэн
нөлөөлжээ. Нөгөөтэйгүүр Лондоны металын биржийн агуулах дахь зэсийн нөөц 643 мянган
тоннд хүрсэн нь 2003 оны долдугаар сараас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт ажээ.
Түүнчлэн Barclays санхүүгийн
байгууллагын тооцоолж буйгаар энэ жил цэвэр зэсийн нийлүүлэлт эрэлтээсээ 162
мянган тонноор илүү байх төлөвтэй байна. Өмнөх жил уг үзүүлэлт 40 гаруй мянган
тонн байжээ.

Хэдийгээр зэсийн
үнэ одоогийн байдлаар биржүүд дээр ялимгүй өсч нэг тонн нь 6800 гаруй ам.доллар
болоод байгаа ч зах зээлийн шинжээчид уг металын эрэлтийн өсөлтөд итгэл муутай
байна.
Б.Төгс