
Нөхцөл байдал таагүй байгаагаас шалтгаалан Холйд Америк дахь Тоёота-ийн үйлдвэрүүд долоо хоногийн гуравхан хоногт л бүтэн ажлын цагаар буюу найман цагаар ажиллаж байгаа юм байна. Үйлдвэрийн эзэд ажилчдыг өдөртөө дөрвөн цаг л ажиллахыг хүсэж байгаа бөгөөд энэ байдал нь дээр дурдсан хугацааг дуустал үргэлжлэх төлөвтэй байгаа гэнэ. Харин Тоёота-ийн ажилчдын цалингийн цэс дээр байгаа 30 мянган ажилчин ажлын байраа хадгалж үлдэж байгаа гэдгийг мөн мэдэгджээ.
Сүүлийн жилүүдэд бүтээгдэхүүний чанартай холбоотой асуудлаас болж зах зээл дээрээс олон сая машинаа татан авч байсан Тоёота компани зах зээл дээрхи нэр хүндээ дахин сэргээхээр оролдож байсан ч газар хөдлөлтийн гамшгийн дараахь сөрөг үр дүн улам л нэрвэж байна. Гэхдээ Тоёота одоохондоо дэлхийн хамгийн том машин үйлдвэрлэгчдийн нэг хэвээрээ байгаа бөгөөд цаашдаа борлуулалтын шинэ талбаруудыг хайх бололтой.