ИТХ-ын хуралдаан хоёр удаа хуралдав

Хуучирсан мэдээ: 2013.06.24-нд нийтлэгдсэн

ИТХ-ын хуралдаан хоёр удаа хуралдав

2013 оны эхний хагас жилд аймгийн ИТХ-ын хуралдаан 2 удаа хуралдав

2013 оны эхний хагас жилд аймгийн ИТХ-ын хуралдаан 2 удаа хуралдаж, аймаг орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн олон талт асуудлыг төрийн хууль, Засгийн газрын шийдвэрийн хүрээнд хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Тодруулбал:

2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан хоёрдугаар хуралдаанаар аймгийн ИТХ-ын хуралдааны нийтлэг дэг, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдээс бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах үйл ажиллагааны Үндсэн чиглэлээ баталж, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бодлого зорилтоо тодорхойлсон юм.

Мөн аймгийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлалаа. Аймгийн Аудитын газрын 2012 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэн үнэлгээ дүгнэлт өгч, 2013 оны орон нутгийн төсөвт  тодотгол хийсний зэрэгцээ аймгийн ИТХ-ын 6  Хороодыг байгуулж,  ажиллах журмыг нь батлалаа.

Аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн  гуравдугаар хуралдааныг  2013 оны 05  дугаар сарын 25-ны өдөр хуралдуулж, Дархан-Уул аймгийн 2013 оны орон нутгийн төсөвт тодотгол хийсэн юм.

Дархан-Уул аймгийг улсын зэрэглэлтэй хот болгох саналыг дэмжих тухай асуудлуудыг хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гарган хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж  байна.

Эх сурвалж: www,darkhanith.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж